Брэд Питт эцэг, эхтэйгээ амьдарна

Өрнөдийн хэвлэлд мэдээлснээр, Брэд Питт эцэг, эхийн хамт амьдрахаар шийджээ.

Брэд Францад байдаг Chateau Miraval эдлэн газартаа ээж, аав хоёртоо зориулан байшин барьж байгаа аж. “Барилгын ажил дуусмагц тийшээ нүүж очно. Тэдний хүүхэд тус бүр нэг буюу нийт зургаан асрагчтай. Брэд, Энжи хоёр асрагчаас татгалзаж, хүүхэд асрах ажлыг эмээ, өвөөд нь даатгахаар төлөвлөж байна” гэсэн яриа гарчээ.

Өвөө Билл, эмээ Жейн нарын шинэ байшин зочны өрөө, унтлагын хоёр өрөө, гал тогооны өрөөтэй байх аж. Брэд, Энжи хоёр эмээ, өвөөг нь ашиглах гэсэндээ бус, аялах болгондоо хүүхдүүдээ авч явалгүйгээр, тэднийг илүү суурин амьдралтай болгохоор төлөвлөж байна. “Брэд хуучинсаг үзэлтэн учраас хүүхдүүдээ нэг газраа байж, сургуулийн найз нөхөдтэй болгохыг хүсдэг” гэж эх сурвалж мэдээлжээ.

Тэдэнд Анжелинатай хамт “Жуулчин” кинонд тоглосон Жонни Депп зөвлөгөө өгчээ. Дэпп Европт төвхнөж, гэр бүлтэйгээ хамт байдаг аж. “Брэд, Энжи хоёр энгийн сайхан аж төрөхийг хүсч байгаа бол Лос-Анжелес хотоос явах хэрэгтэй гэж Депп хэлжээ. Брэдийнхэн ч хэлснийг нь хүлээн зөвшөөрч, одоо суурин амьдралтай болж, гэр бүлдээ анхаарал тавих цаг болсон гэж үзсэн байна. Тэд их мөнгөтэй болсон, тиймээс одоо амарч, амьдралын сайн сайхныг хүртэхийг хүсч байна”.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Copyright © 2012 - All Rights Reserved
Блогоос мэдээ мэдээлэл авч ашигласан тохиолдолд блогийн нэрийг заавал дурьдана уу!

Designed by T O P from LOVESTYLE